ӨНӨӨДӨР: Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга замыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-30 06:37:42

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


8:00-17:00 цагт: Ажилчид, хүүхдүүдийг папилома вирусийн халдварын эсрэг дархлаажуулах өдөрлөг ХӨСҮТ-д болно.


10:00 цагт: ХЭҮК-оос цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99028438


11:00 цагт: Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.


12:00 цагт: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн нээлт Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн төвд болно. 


13:00 цагт: УИХ-аас зохион байгуулж буй "Монгол Улсын татварын тогтолцоо, өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага" цуврал хэлэлцүүлэг "Татварын багц хуулийн хэрэгжилт, тулгамдсан асуудал, шийдэх арга зам" сэдвээр МҮХҮАТ-ын их танхим өнөөдөр, маргааш болно. Утас: 88444121, 99034043


-Уран бүтээлч Ринчингийн Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12 хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.


Орон нутагт:

Ховд аймагт “Ая эгшгийн зургаан жигүүр-2025” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан болно.

 

Хилийн чанадад:

-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

Холбоотой мэдээ