ӨВӨРХАНГАЙ: Нэн дутагдалтай байгаа мэргэжлийн багш, эмч нарыг бодлогоор нөхнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-30 07:45:10

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ жил дөрвөн тэрбум төгрөгийн өртөг бүхий ажил төлөвлөсөн байна.


Сумдад нэн дутагдалтай байгаа мэргэжлийн багш, эмч нарыг бодлогоор нөхөх, дэмжих ажилд 300 сая, Уянга, Богд, Баруунбаян-Улаан, Өлзийт суманд төрийн албан хаагчийн хоёр айлын орон сууц барихад 700 сая төгрөг төсөвлөжээ.


“Баянтээг түлш” ОНӨХК-ийн шахмал түлш үйлдвэрлэх үйл ажиллагаанд жил бүр олгодог 400 сая төгрөгийг энд багтаагаад байна.


Мөн БОЭТ-ийн төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлгийн гадна фасадын засвар, төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд барих барилга байгууламжийн зураг төсөв, Арвайхээр сумын нийтийн орон сууцны гадна фасад, дээврийн зардал, “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 5-аас дээш настай тарьц суулгац худалдаж авах гэхчлэн 10 ажилд ОНХС-гийн хөрөнгийг хуваарилаад байна. 

Холбоотой мэдээ