СЭЛЭНГЭ: Ноён уулыг түшиглэсэн аялал жуулчлалыг эвент үйл ажиллагаа болгон хөгжүүлнэ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 4 /МОНЦАМЭ/.
Эрүүл агаарт нийтийн биеийн тамираар хичээллэж идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэх, үндэсний өв соёлыг
түгээн дэлгэрүүлэхээр Ноён уулыг түшиглэсэн аялал жуулчлалыг эвент үйл ажиллагаа болгон хөгжүүлэх зорилготой “Хараагийн мөнгөн
өвөл-2025” цасны баярыг амралтын өдрүүдэд
зохион байгууллаа.
Мандал сумын ЗДТГ-аас зохион
байгуулсан энэхүү баярын үеэр төрийн байгууллагуудын
дунд спортын нөхөрсөг тэмцээн, иргэдийн дунд жороо
морины уралдаан, морины дэл сайхан засах уралдаан болов.
Мөн үндэсний хувцас хэрэглэлтэй
шилдэг оролцогч, морьтой залуусын дунд шилдэг оролцогч
шалгарууллаа.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ноён уулын ар хормой буюу Билүүтийн аманд болсон энэхүү баяр нь үндэсний өв соёлоо сурталчлах, хүүхэд залуустаа түгээн дэлгэрүүлэх зорилго дор болсноороо онцлог юм.