Зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-04 16:36:27

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн сайд Б. Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын Гадаад хэргийн дэд сайд Элнур Маммадов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар талууд хоёр улсын Засгийн газрын бодлого, зорилтын талаар мэдээлэл солилцож, Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн тухай ярилцав.


Тэр дундаа Монгол Улсын хамтарсан Засгийн газраас ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 14 мега төсөл, мөн нийслэл хотод энэ онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, хоёр улсын тээвэр логистикийн салбарт бодит үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн, хоёр улсын эдийн засгийн харилцаа, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд Азербайжаны олон улсын тээврийн салбарын зангилаа болсон төмөр замын сүлжээ, авто тээврийн холболтуудыг ашиглаж, Ази Европыг холбосон шинэ тээврийн гарц бий болгох, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэх хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсоныг ЗТЯ мэдээллээ. 

Холбоотой мэдээ