Норвегийн Хаант Улсын Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-02-05 11:54:19

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Норвегийн Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вебжорн Дясвикийн Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

 

Уулзалтын үеэр Монгол, Норвегийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан нийтлэг зорилтуудын хүрээнд идэвхжүүлэх, ялангуяа харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нөөц бололцоог ашиглаж, харилцан ашигтай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. 

 

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны талаар ярилцлаа гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ