ӨНӨӨДӨР: Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой уулзалт хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-06 07:15:59

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


11:00 цагт: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад захиа, даалгавар гардуулна.

 

11:00 цагт: Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой уулзалт хэлэлцүүлэг МҮЭХ-ны хурлын танхимд болно. Утас: 95115380


10:-16:00 цагт: МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын албаны удирдлагууд, МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ийн төлөөлөл иргэд олон нийт, намын гишүүдийн санал хүсэлтийг хүлээн авч уулзах Иргэдээ сонсъё” уулзалт Тусгаар тогтнолын ордонд болно.


-"ХХI зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлаг дахь хөрөг зураг" үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерейд энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.


-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн гуравдугаар сарын 12-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


-Анх удаа орон сууц худалдан авсан иргэн, дотоод гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт авах хүсэлтэй иргэдийн материалыг нэгдүгээр сарын 1-нээс Татварын ерөнхий газарт хүлээн авч байна.


-Соёл урлагийн шилдгүүдийг шалгаруулах “Мөнгөн мод-2025” наадамд нэр дэвшигчдийн бүртгэлийг энэ сарын 3-7-нд хүлээн авч байна. 


-“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа “Соёолж молл” болон “Их наяд” худалдааны төвд энэ сарын 27-ныг дуустал үргэлжилнэ.

 

Орон нутагт:

-Завхан аймгийн 2025 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-нээс 16 төрлөөр Улиастайд эхэллээ. Эдгээр тэмцээн зургаадугаар сарын 1-нийг хүртэл  хуваарийн дагуу үргэлжилнэ. 

 

Хилийн чанадад:

-Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын анхдугаар хуралдаан Узбекистан улсын Ташкент хотод өнөөдөр, маргааш болно.


-Монгол хэл, бичиг үзэсгэлэнг Тайвань, БНСУ-ын Сөүл, Япон улсын Токио хотод энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд зохион байгуулна.

 

 

Холбоотой мэдээ