ДУНДГОВЬ: Нийт нутгийн 5 хувьд зудын эрсдэл өндөр, 50 гаруй хувьд дунд зэрэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-02-06 12:49:03
altantogos

Мандалговь, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-ийн мэдээлснээр өнөөдөр 10 цагийн байдлаар Мандалговь хот орчимд  агаарын температур 26.1 хэм хүйтэн, салхи хойноос секундэд 12 метр, агаарын чийгшил 51 хувьтай байна.


Ойрын өдрүүдэд салхи шуурга ихтэй, хүйтэн байхыг тус байгууллагаас анхааруулсан. Тодруулбал, 2 дугаар сарын 6-8-нд тус аймгийн нийт нутгаар шөнөдөө 27-32 хэм,  дөртөө 17-22 хэм хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байх ба зургаанд зарим сумын нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна.


Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ оны 1 дүгээр сарын 31-ний байдлаар аймгийн нийт нутгийн 50 хувьд цастай байгаагаас Дэрэн, Цагаандэлгэр, Говь-Угтаал суманд 3-4 см, цасны нягт 0.16-0.30 г/см3, Сайхан-Овоо, Өндөршил суманд 2 см, бусад сумын нутагт 0-1 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.


Зудын эрсдэлийн төлөв байдлаар аймгийн нийт нутгийн 5 хувьд эрсдэл их, 50 гаруй хувьд дунд зэрэг, 30 орчим хувьд бага, харин  15 орчим хувьд эрсдэлгүй гэсэн дүгнэлт гарчээ. 

Холбоотой мэдээ