ТӨВ: Ямааны махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 5,3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-02-08 13:00:51

Зуунмод, 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Төв аймгийн дэлгүүрүүдэд худалдаж буй өргөн хэрэглээний гол нэрийн барааны үнийг өмнөх 7 хоногтой харьцуулсан судалгааг хүргэж байна. 


Хонины ястай мах 1 кг нь дунджаар 13500, үхрийн цул мах 18000, үхрийн ястай мах 16000, ямааны ястай мах 10000 төгрөг байна. Ямааны махны үнэ өмнөх долоо хоногийнхоос 5,3 хувиар өсжээ. 


Цагаан будаа 1 кг нь дунджаар 4000, элсэн чихэр 4400, шингэн сүү 1 литр нь 4000 төгрөг, АИ 92 бензин 2440 төгрөг, дизель түлш 3143 төгрөг, өвс 1 боодол нь 9000 төгрөг байна. Эдгээр өргөн хэрэглээний барааны үнэд өөрчлөлт ороогүй байна.

Төв аймагт худалдаа үйлчилгээ эрхэлдэг 30 гаруй мянган аж ахуй нэгж байдаг.   



Холбоотой мэдээ