СҮХБААТАР: Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дохионы хэл зааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2025 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дохионы хэлний болон баррель үсэг зааж байна.
Сургалтад эрүүл мэндийн 14 байгууллагын 37 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна.
Сургагч багшаар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэргэдэх сэргээн засах сургалт үйлдвэрийн төвийн төгсөгч, Монгол дохионы хэлний хэлмэрч Б.Мядаг, сонсголгүй иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн, монгол дохионы хэлний багш Б.Болормаа, Сүхбаатар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Т.Золзаяа нар ажиллаж
байна.
Орон нутагт анх удаа болж буй тус сургалтыг аймгийн Засаг даргын тамгын газар, Сүхбаатар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран зохион байгуулжээ.
Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 3000 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний тэн хагас нь хэл ярианы болон
сонсголын бэрхшээлтэй иргэд юм.