НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлаарх семинар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны яам “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал”-ын тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1325 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлаарх семинарыг энэ сарын 10-11-нд Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Энэхүү семинарын зорилго нь “Эмэгтэйчүүд-энх тайван, аюулгүй байдал” тогтоолын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийн талаарх бусад улс орнуудын туршлагаас судлах, үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөө батлах, замын зураглал боловсруулахад чиглэж байв.
Семинарыг Канад улсын ЭСЯ болон НҮБ-Эмэгтэйчүүд
байгууллагын Ази, Номхон далайн бүсийн салбартай хамтран зохион байгууллаа гэж ГХЯ-наас мэдээлэв.