Дэлхийн банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарт 75.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-12 12:33:13

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж буй “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах төсөл”-ийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлж, өчигдөр хаалтаа хийв.


Нийт 75.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл нь сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тухайлбал, 75 сумын эрүүл мэндийн төвийг түргэн тусламжийн шинэ автомашинаар, 294 сумын эрүүл мэндийн төвийг хог хаягдлын автоклаваар хангасан байна. Түүнчлэн ХӨСҮТ-ийн орчин үеийн шаардлага хангасан, иж бүрэн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжтэй, вакцин, био-бэлдмэлийн үндэсний төв агуулах, 205 амьсгалын аппарат, дөрвөн иж бүрдэл компьютерт томографын аппарат, 37 ширхэг зөөврийн ЭХО аппарат, 15 ширхэг рентен аппарат зэргийг эмнэлгүүдэд өгчээ.


Төслийн  санхүүжилтийн 50 хувийг КОВИД-19-ийн эсрэг вакцин худалдан авахад, 40 орчим хувийг эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийсэн бол үлдсэнийг нь ирээдүйд гарч болох цар тахлын урьдчилан сэргийлэлт, хяналт, эрсдэлийн үеийн үед мэргэжилтнүүдийн  чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан байна.



Холбоотой мэдээ