Турк Улсын Элчин сайдад “Алтан гэрэгэ”-г гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР![](/files/67aeb4430bc34.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүр мөсөн нутаг буцаж байгаатай холбогдуулж, энэ сарын 12-нд хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглээд, харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосныг онцлов.
Мөн Элчин сайд Зафер Атешийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, “Алтан гэрэгэ”-г гардуулан цаашдын үйл хэрэгт нь амжилт хүслээ.