ОРХОН: 2500 гаруй ажлын байр бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-02-14 16:35:26

Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т "Эрдэнэт машин" цогцолбор үйлдвэр байгуулах нээлтийн үйл ажиллагаа боллоо.


Зам, тээврийн яам нь машин үйлдвэрлэлийн салбар, металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байна.


Тус үйлдвэрийг байгуулснаар 2500 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ.


Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор, "Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025" форумыг зохион байгуулж байна. Форумд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид болон 40 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Холбоотой мэдээ