БАЯН-ӨЛГИЙ: Өлгийд хүчтэй газар хөдлөлт мэдрэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-15 12:00:26

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөө өглөө орон нутгийн цагаар 8:50 цагийн үед Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт хүчтэй газар хөдлөлт мэдрэгдлээ.


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр Улаанбаатарын цагаар 2025 оны 2 дугаар сарын 15-ны 9:48:18 цагт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвөөс баруун хойд зүгт 101 км, Цэнгэл сумын төвөөс хойд зүгт 104 км, Ногооннуур сумын төвөөс баруун зүгт 105 км-т 6.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

 

Газар хөдлөлтийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан талаар ямарваа мэдээлэл гараагүй байна.

 

Газар хөдлөлт болох төлөвтэй талаар мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх, аливаа эрсдэлд бэлэн байх талаар мэдээлэл гаргаагүй байна.

Холбоотой мэдээ