АРХАНГАЙ: 1234,9 сая төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-15 17:13:45

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний хүрээнд зургаан ажлыг 2024 онд зохион байгуулжээ.


Орон нутгийн суурь зардалд туссан байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлын хэмжээг ИТХ-аар батлуулах (газар, ой, ус, рашаан, ургамал, амьтан) ажлын хүрээнд 2024 онд Архангай аймагт УИХ-аас 393.6 сая төгрөг батлагдаж ирсний дээр 2023 оны давсан орлогоос 1179.6 сая төгрөг, өмнөх оны зарцуулаагүй үлдэгдлээс 491.5 сая төгрөгийг тус тус нэмэгдүүлэн нийт 1671.1 төгрөгийг аймаг, сумын ИТХ-аар тодотгон батлуулсан байна.


Өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар 1234,9 төгрөгийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардалд зарцуулжээ.


2024 оны 11 сарын байдлаар байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг тус бүрээр нь задалбал, газрын төлбөрийн гүйцэтгэл 62.8 хувь, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 318.1 хувь, ан амьтны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 203.4 хувь, рашааны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 100 хувь, усны нөөц ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 305.7 хаувь, байгалийн ургамал ашигласны төлбөрийн орлогын гүйцэтгэл 71 хувьтай тус тус гарчээ. 

Холбоотой мэдээ