Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 онд 9.2 их наяд төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ![](/files/67b29c8dcda8c.jpeg)
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 онд 9.2 их наяд төгрөгт хүрлээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Энэ нь 2023 оныхоос 1.2 наяд төгрөгөөр
нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнд:
- дотоодын
байгууллагын барилга угсралт, их засвар 733.3 тэрбум төгрөг,
- гадаадын
байгууллагын барилгын барилга угсралт, их засварын ажил 447.2 тэрбум төгрөгөөр
нөлөөлжээ.
Дотоодын
барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их
засварын ажил 8 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 776.2 тэрбум
төгрөгөөр нэмэгджээ. Харин төрийн байгууллагынх 99.0 тэрбум төгрөг болжээ. Энэ
нь 2023 оныхоос 33.3 тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 50.7
тэрбум төгрөг болж, 9.6 тэрбум төгрөгөөр тус бүр буурчээ.
Өнгөрсөн 2024 онд барилга
угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн хувьд:
- 35.7 хувийг
орон сууцны барилга,
- 33.1 хувийг
орон сууцны бус барилга,
- 27.7 хувийг
инженерийн барилга, байгууламж,
- 3.5 хувийг их засварын ажил эзэлж байна.
Энэ нь 2023 оныхоос орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 3.3 нэгж хувиар, орон сууцны бус барилгын ажлын эзлэх хувь 2.1 нэгж хувиар, их засварын ажил 0.1 нэгж хувиар буурсан үзүүлэлт юм.
Харин инженерийн барилга, байгууламжийнх 5.5 нэгж хувиар
нэмэгдсэн аж. Орон сууцны бус барилгын ажил 2024 онд 3 их наяд төгрөг болжээ.
Энэ нь 2023 оныхоос 220.1 тэрбум төгрөгөөр илүү байгаа аж. Төрлөөр нь авч
үзвэл:
- орон сууцны бус
барилгынх 189.8 тэрбум төгрөгөөр,
- худалдаа,
үйлчилгээний барилгынх 64.6 тэрбум төгрөгөөр,
- сургууль,
соёлын барилгынх 14.0 тэрбум төгрөгөөр,
- эмнэлгийн
барилгынх 8.4 тэрбум төгрөгөөр,
Харин
үйлдвэрийн барилгын ажил 56.6 тэрбум төгрөгөөр буурчээ.
Улсын хэмжээний
барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн хувьд:
- 47.2 хувь нь
Улаанбаатар хотод,
- 54.6 хувь нь
орон нутагт хийгджээ.
Улаанбаатар
хотод 2024 онд 3.8 их наяд төгрөгийн дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн
барилга угсралт, их засварын ажил хийсэн аж. Энэ нь 2023 оныхоос 1.1 нэгж
хувиар буурсан дүн юм.
Харин орон
нутагт урьдчилсан гүйцэтгэлээр 2024 онд:
- Өмнөговь аймагт
1.3 их наяд төгрөг,
- Дархан-Уул
аймагт 471.1 тэрбум төгрөг,
- Дорноговь
аймагт 298.5 тэрбум төгрөг,
- Хэнтий аймагт
282.9 тэрбум төгрөг,
Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт Оюу толгойн далд уурхайн бүтээн
байгуулалтын ажил, төмөр зам болон авто замын ажлууд, Дархан-Уул аймагт зам
засвар өргөтгөлийн ажил, орон сууцны барилгын ажлууд, Хэнтий аймагт хөдөө аж
ахуйн цогцолбор барилгын ажил эрчимжжээ.