Л.Энх-Амгалан: Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг өргөн барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-02-17 12:23:54

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 2025 оны УИХ-ын хаврын чуулганд  дөрвөн хуулийн төсөл өргөн барихаар зэхэж байгаа аж.


Тодруулбал, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэхийн тулд ГБХНХЯ-наас “Тус Солюшн” компанитай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэсэн аж.


Энэ талаар Л.Энх-Амгалан сайд ярихдаа, “Манай салбарт хэрэгжиж байгаа хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна. Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж, үр дүнд хүрдэггүй. Энэ нь нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна. Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг удирдлагын багтаа өглөө” гэв.






Холбоотой мэдээ