"Амар байна уу 2025" үзэсгэлэнд мянга гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-22 12:03:06

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас эдийн засгийн эргэлтийг нэмэх, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэхэээр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.


Үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ны өдөр хүртэл “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 9:00-20:00 цагийн хооронд үргэлжилж байгаа. ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүй байгаа учир харьцангуй хямд гэж болно.



Монголчууд сар шинийн хэрэгцээнд зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэх судалгаа бий. Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авдаг байна. Тус өргөтгөсөн худалдааг зохион байгуулснаар дээрх мөнгийг эх орондоо үлдээх боломжтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 



Холбоотой мэдээ