Олон улсын хоёр дахь стандартаа амжилттай нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-22 12:18:38

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Үндэсний Дата төв УТҮГ нь олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлж, (BCert, www.bscertification.com) Австралийн олон улсын баталгаажилтын байгууллагаас сертификатаа хүлээн авч, үйл ажиллагаагаа батламжиллаа.


Энэ нь тус байгууллагын хувьд ISOоОлон улсын сертификатаар үйл ажиллагаагаа баталгаажуулж буй 2 дахь чиглэл бөгөөд 2022 онд ISO27001 Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг амжилттай нэвтрүүлсэн юм.


Дээрх стандарт нь байгууллагад үйл ажиллагааны чанарын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээнд үндэслэн хэрэглэгч, байгууллага хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй оновчтой зохион байгуулах, стандартыг дагаж мөрдөх хяналт хэрэгжилт, тасралтгүй сайжрах боломжийг олгодог давуу талтайг Үндэсний Дата төв мэдээлжээ. 



Манай улсын салбар бүрд хэрэгжиж буй цахим үйлчилгээний 90 гаруй хувь Үндэсний дата төвийн дэд бүтцэд суурилан хэрэгждэг. Тус байгууллага нь Кибер аюулгүй байдлын тухай хуулиараа тусгайлан заасан үүрэг хариуцлага хүлээсэн онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй юм. 


Монгол Улсын цахим хөгжлийн индекс 193 орноос өмнөх жилийнхээс урагшилж, 46 дугаар байранд орсон билээ.

Холбоотой мэдээ