Б.Нарантуяа Ази тивийн снукер бильярдын алтан медальт, монголын анхны тамирчин болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Катарын нийслэл Доха хотод энэ сарын 15-22-нд болсон снукер бильярдын Ази тивийн аварга шалгаруулах снукер бильярдын тэмцээнд ОУХМ Б.Нарантуяа оролцож, Ази тивийн аварга анхны Монгол тамирчин болов.
Тэрбээр 15
улааны төрөлд өрсөлдөн, нэг ч үе ялагдаагүй бөгөөд тэмцээний шигшээд 2024 оны
Азийн аварга Энэтхэгийн тамирчинг 3-0 харьцаагаар ялж, финалд Хонг Конгийн
тамирчинг мөн 3-0 харьцаагаар ялсныг Биеийн тамир спортын улсын хороо мэдээллээ.
Б.Нарантуяа өмнө нь снукер биллиардын ДАШТ болон Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.