Метроны шинэчилсэн ТЭЗҮ-ийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулсан Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн баасан гарагийн хурлаар “Духуа Инженеринг” ХХК, “Солонгосын төмөр зам” ТӨХК, “Кореа нейшнл рейлвэй” ХХК, “Сүсон инженеринг” ХХК-ийн түншлэлийн боловсруулсан, нийслэлд метро барих төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцэж дэмжлээ.
ЗТЯ-ны Шинжлэх
ухаан, технологийн зөвлөлийн гишүүдээс гаргасан санал, зөвлөмжийг төслийн ТЭЗҮ болон инженерийн нарийвчилсан
зураг төсөлд тусгахыг зөвлөсөн
байна.
Улаанбаатар метро төсөл нь Толгойтоос Эв нэгдлийн цэцэрлэгт
хүрээлэн хүрэх 19,4 км урт шугамтай, 15 өртөө, засвар үйлчилгээний депотой байх
бөгөөд ашиглалтад орсноор оргил ачааллын
үед нэг чиглэлд цагт 17200 хүн тээвэрлэх тооцоо судалгаа гарчээ.
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээр БНСУ-ын “Духуа инженеринг” /Dohwa Engineering Co.Ltd/, “Солонгосын төмөр зам” ТӨХК, “Сүсон инженеринг” /Soosung Engineering/, “Солонгосын үндэсний төмөр зам корпорац” (Korea Railroad Corporation) түншлэл шалгараад байгаа.
Жайкагийн 2013 онд боловсруулсан ТЭЗҮ-ийг иж бүрнээр шинэчлэх, инженер-геологи,
бусад суурь судалгааны зургаан ажил
хийгээд байгаа. Тухайлбал, геологийн өрөмдлөгийг Улаанбаатар хотын 42 цэгт буюу метроны
трассын дагуу 500 метр тутамд 30 метрийн гүнд, хөрсний дээж бүхий суурь шинжилгээг хийснийг ЗТЯ мэдээллээ.