Хилийн зарим боомтыг ирэх сарын эхний долоо хоногт хоёр удаа түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Цагаан сарын баяр болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр БНХАУ, ОХУ-тай хиллэдэг зарим боомтыг түр хаана.
Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг автозамын 6 боомтыг, БНХАУ-тай хиллэдэг автозамын 9 боомтыг гуравдугаар сарын 1, 2 болон 8-ны 3 өдөр түр хаах юм.