ӨНӨӨДӨР: Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2025-02-28 09:05:23

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/.  Өнөөдөр болох үйл явдлын тойм:


Шинэ Зеланд Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерсийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилнэ.


09:00 цагт: Эрүүл мэндийн яаманд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн Шуурхай удирдлагын төвийн нээлт болно. Утас: 89119482, 96121060

10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээнэ.

11:00 цагт: ХӨСҮТ-д томуу ба томуу төст өвчний нөхцөл ба улаанбурханы нөхцөл байдлын талаар мэдээлэл өгнө.

11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль хүртээнэ.

13:00 цагт: Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа эхэлнэ.

 

“Энэтхэгийн соёл, гар урлалын үзэсгэлэн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарч байна.

Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд гуравдугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.

 




Холбоотой мэдээ