Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-01 09:46:25

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Шинэ Зеланд Улсын Шадар сайд, Гадаад хэргийн сайд У.Питерсийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөв.


Айлчлалын хүрээнд Шадар сайд, Гадаад хэргийн сайд У.Питерс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Шадар сайд, Гадаад хэргийн сайдын энэхүү айлчлал нь Монгол, Шинэ Зеландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж, улмаар хоёр талын харилцааны үндэс суурь болох улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг олон салбарт эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.


Түүнчлэн тэрбээр айлчлалын хүрээнд малчин айлд зочилж, Монголын түүх, соёл, нүүдэлчин ахуй, Цагаан сарын зан заншилтай танилцлаа. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс үдэв гэж ГХЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ