Энэ долоо хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. -2025 оны гуравдугаар сарын 3-9-нд болох үйл явдлын тойм-
Улаанбаатарт:
3 дугаар сарын
4-нд: Дэлхийн инженерүүдийн өдөр тохиож байна.
3 дугаар сарын
5-нд: УДЭТ-ын тайзнаа “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжиг үзэгчдийн хүртээл
болно.
3 дугаар сарын
5-нд: Монгол, Өмнөд Солонгосын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “In da house
3: in Korea” МУСК-ны хэвлэлийн бага хурал болно.
3 дугаар сарын 6-нд: Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний ойн өдөр тохиож байна.
3 дугаар сарын 7,
8-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан дуучин Б.Баярцэцэгийн “Live
concert” тоглолт “ASA ARENA”-д болно.
3 дугаар сарын
8-нд: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
3 дугаар сарын
8-нд: “Салхи” хамтлаг Мартын 8-ны баярыг тохиолдуулан “Мартагдашгүй хайр”
тоглолтоо UG Arena-д толилуулна.
3 дугаар сарын 8,
9-нд: Бүргэдийн баяр Чинисийн хүрээ цогцолборт болно.
3 дугаар сарын
эхний долоо хоногт бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ.
Уран бүтээлч
Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн Чингис хаан
Үндэсний музейд 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Хилийн чанадад:
Гадаад харилцааны
сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар 2025 оны 2
дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 5-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийж
байна.
3 дугаар сарын 8-15-нд: Бүгд Найрамдах Итали улсын Турин хотноо болж буй Тусгай олимпын дэлхийн өвлийн наадамд Монгол улсаас 24 тамирчин оролцож байна.