ДОРНОГОВЬ: Эрүүл мэндийн төвүүд иргэдэд харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-28 15:50:51

Сайншанд, 2025 оны хоёрдугаар арын 28 /МОНЦАМЭ/. Айлчлан ирж буй “Хөхөгчин” могой жилийн сар шинийн баярын үеэр Сайншанд сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.


Сайншанд сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүд гуравдугаар сарын 03-05-ны хооронд өглөөний 10.00 цагаас 16.00 цаг хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаанд аймгийн ЭМГ-т хариуцлагатай жижүүр ажиллах аж.


Мөн сар шинийн баяр амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, улаанбурханы өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, бүх нийтийн амралтын өдрүүдээр өрхийн ЭМТ-үүд, эмийн сангуудын ажиллах хуваарь, тусламж үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангаж ажиллах, баяр амралтын өдрүүдэд халдварт өвчлөл, осол гэмтэл, хордлогоос сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг цахим орчинд байршуулах зэрэг зөвлөмжийг аймгийн ЭМГ-аас эрүүл мэндийн төвүүд, эмч эмнэлгийн ажилтнуудад өгчээ.

Холбоотой мэдээ