ӨНӨӨДӨР: XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн Цагаан сарын баярын өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:
XVII жарны “Элдэв эрдэнэт”
хэмээх Модон могой жилийн Цагаан сарын баярын өдөр
7:30 цагт: Монгол Улсын Төрийн далбааг Жанжин Д.Сүхбаатарын талбайд мандуулна.
7:40 цагт: “Чингис хаан” үндэсний музейд Их хааны өргөөний нээлтийн ёслол
болно.
8:25 цагт: Монгол Улсын
Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар Төрийн туганд хүндэтгэл илэрхийлнэ.
9:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар ахмадын төлөөлөлтэй золгож, хүндэтгэл илэрхийлнэ.
-Сар шинийн
баярын өдрүүдэд Гэмтэл согог
судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасаг 24 цагийн турш ажиллана.
-Амбулаторийн тасгийн үзлэг, мэс заслын дараах боолт эмчилгээг тодорхой хуваарийн дагуу хийнэ.
-Эх орончдын өдөр тохиож байна.
-Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн "Чингис хаан" Үндэсний музейд гуравдугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.