ОРХОН: Эрдэнэт үйлдвэрийнхэн Хөдөлмөрийн баатар Э.Доржболд, Гавьяат уурхайчин Д.Нямдорж нарыг угтан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-01 10:49:33

Баян-Өндөр,2025 оны гуравдугаар 1 / МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хамт олон байгууллагаасаа тодорсон Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчнаа угтан авлаа.   

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртэж, баатрын соёмбот тэмдгээ могой жилийн битүүний өдөр гардан авсан юм.     


Зууны манлай үйлдвэрийн уурхайчин хамт олны дундаас тодорсон Хөдөлмөрийн баатар Э.Доржболд нь Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчнаар 39 жил ажиллаж буй.   


 Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн дарга Д.Нямдорж Гавьяат уурхайчин боллоо 



Монгол Улсын гавьяат уурхайчин Д.Нямдорж нь гурван шинэ бүтээлийн патент, нэг ашигтай загварын гэрчилгээ эзэмшиж, дөрвөн оновчтой санал гаргаж, үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлсэн ажлын арвин дадлага туршлагатай. 


Ийнхүү Эрдэнэт үйлдвэр 10 дахь Хөдөлмөрийн баатар Э.Доржболд, 83 дахь Гавьяат уурхайчин Д.Нямдорж нарыг угтан авч, баяр хүргэлээ.   


Холбоотой мэдээ