ХОВД: Гол, нуурын мөс цөмрөх эрсдэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-01 09:29:13

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн зарим гол, нуурын мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн, аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа. Иймээс сар шинийн баярын өдрүүдэд зам товчлох, цаг хожих зэргээр гол, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг, мөс цөмрөх аюулаас сэргийлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Одоогоор Ховд, Дунд цэнхэр, Бодонч, Үенч, Булган, Төгрөг, Буянт, Чоно-Харайх гол болон Хар-Ус нуурын мөсний зузаан 38-115 см байна. Энэ нь өмнөх жилүүдээс мөсний зузаан 3-35 см-ээр нимгэн байгаа үзүүлэлт юм.  


Зарим голын мөсний даац хүн, мал, автомашин явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул сар шинийн баярын өдрүүдэд иргэд аюулгүй байдлаа хангаж баталгаатай зам, гарам гарцаар зорчихыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс зөвлөлөө.  

Холбоотой мэдээ