Монгол Улсын 139 цэгт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улсын 18 аймгийн 139 цэгийг XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилд үүрэн холбооны сүлжээнд холбоно.
Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор аймаг тус бүрд 7, Хөвсгөл, Хэнтий аймаг тус бүрд 11, Булганд 6, Говь-Алтай аймагт 8, Говьсүмбэрт нэг, Дорноговьд 2, Дорнодод 6, Ховд, Дундговьд тус бүр 10, Завханд 14, Өвархангайд 3, Сүхбаатарт 12, Сэлэнгэд 4, Увсад 9, Төв аймгийн 11 цэгт сүлжээ нэвтрүүлэхийг ЦХИХХЯ мэдээлжээ.