Аврагчид 10 хүний амийг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-04 12:45:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу хоёрдугаар сарын 24-нөөс энэ сарын 2-ны хооронд нийслэлийн 6 дүүрэг, 20 аймгийн 44 суманд аюулт үзэгдэл, ослын 107 удаагийн дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид очиж, 10 иргэний амь насыг аварсан байна.  


Дээрх дуудлагын 92 нь гал түймэр, 13 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь газар хөдлөлт, нэг нь боом өвчний дуудлага байсныг ОБЕГ мэдээлэв. 

Холбоотой мэдээ