Барилга угсралт, их засварын ажил 14.8 хувиар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 онд 9.2 их наяд төгрөг болж, 8.1 (88.8 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, нэг (11.2 хувь) их наяд төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэлээ.
Барилга угсралт, их засварын ажил 2024 онд өмнөх оныхоос 1.2 (14.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд дотоодын
байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 733.3 (9.9 хувь) тэрбум, гадаадын
байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 447.2 (77.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 8 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 776.2 (10.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, төрийн байгууллагын гүйцэтгэсэн энэ төрлийн ажил 99 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 33.3 (25.2 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай
хамтарсан байгууллагынх 50.7 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 9.6 (15.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус багассан байна.
Улаанбаатар хотод 2024 онд 3.8 их наяд төгрөгийн дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн
барилга угсралт, их засвар хийсэн нь
улсын дүнд 47.2 хувийг эзэлж, өмнөх оныхоос 1.1 нэгж хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Өнгөрсөн онд ашиглалтад оруулсан барилга угсралт, их засварын ажил 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 4.1 (91.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнд, инженерийн барилга, байгууламж 2.7 (4.1 дахин) их наяд, орон сууцны барилга 896.6 (43.1 хувь) тэрбум, орон сууцны бус барилга 477.2 (37.9 хувь) тэрбум, их засвар 7.4 (3.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.