Эх орноо сурталчлан “ITB Berlin 2025”-д оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-03-04 14:04:11

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Манай улс Герман улсын Берлин хотноо энэ сарын 4-6-нд зохион байгуулах дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн ITB Berlin 2025оролцож байна.


Энэ нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлах, шинэ зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой юм. Монголын павильон нь Hall- 26C, Stand No. 301 байршилд байрлаж, олон онцлох үйл ажиллагаа зохион байгуулах юм.


Тухайлбал, Монголын аялал жуулчлалын онцлох бүтээгдэхүүн, өв соёлыг олон улсад таниулах "Go Mongolia" сурталчилгааны өдөрлөг, аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид олон улсын түншүүдтэй бизнес уулзалт хийх, монголын аялал жуулчлалын боломж, шинэ бүтээгдэхүүн, хөгжлийн чиг хандлагыг танилцуулахаас гадна үндэсний урлагийн тоглолт, уламжлалт ёс заншил, амттай хоолоор зочдыг угтах зэрэг соёлын үзүүлбэрүүд байх аж. 



Холбоотой мэдээ