ӨМНӨГОВЬ: Пижон Их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тэтгэлэгт хамруулан сургана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Даланзадгад сум БНСУ-ын Жонжу хоттой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Хамтын
ажиллагааны хүрээнд Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж, Засаг даргын
орлогч Ө.Хосбаяр нар Жонжү хотын Пижон Их сургуулийн гадаад харилцааны албаны
дарга И Сан Раг, Гадаад харилцааны албаны ахлах Шин Жун Сү, Пижон Их сургуулийн
профессор Х.Од нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус
уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал,
соёлын чиглэлээр хамтран ажиллаж, Даланзадгад сумын хүүхэд, залуучуудыг БНСУ-ын Пижон Их сургуульд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 50 хувийн тэтгэлэгт хамруулан суралцуулахаар төлөвлөжээ.
Мөн бусад мэргэжлээр 20 хувийн тэтгэлэгтэй суралцах боломжийг бүрдүүлж, мэдээллийн технологи, шинжлэх ухаан, цахим техник, AI буюу хиймэл оюун ухаан, код бичих зэрэг орчин үеийн шинэ техник, технологийг орон нутагтаа нутагшуулахаар мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна.
Хоёр
тал хамтын ажиллагааны уулзалтаар улирлын чанартай гэрээт ажилтан ажиллуулах тухай санал
солилцож, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжтой хэмээн үзжээ.