ӨМНӨГОВЬ:Төлийн дуу цангинасан хаврын улирал ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг өвөлжилтийн бэлтгэл ажлаа 88.3 хувьтай хангаж, малын хорогдол багатай, өнтэй өвөлжиж урин хавартай золголоо.
Тодруулбал, нийт 15 сумын нутаг дэвгэрт хоёр сая толгой мал өвөлжиж, хаваржих төлөвтэй байгаа юм. Малчдын хаврын их ажил эхэлж, мал төллөлт үргэлжилж байна.