ДУНДГОВЬ: 402 хоршоонд 48,3 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-03-05 17:07:09
altantogos

Мандалговь, 2025 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд шинээр байгуулсан 402 хоршооны 1426 малчин өрхөд 48,3 тэрбум төгрөгийн зээл олгожээ.


Монгол Улсын Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан мал аж ахуйн салбарт үүсэж болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл, малчдын хоршоог дэмжиж, тогтвортой хөгжүүлэх зорилгоор "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлж буй.


Энэхүү хөдөлгөөний хүрээнд тус аймгийн хэмжээнд 515 хоршоо шинээр бүртгүүлснээс 78 хувь нь ийнхүү хөрөнгө оруулалтын зээл авч, малын хашаа, хороо, саравч худалдан авах, шинээр барьж байгуулах, бэлчээрт худаг, уст цэг гаргах, малын тэжээл, тэжээлийн ургамал тарих, мал бордох, мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах, ноос, ноолуур, арьс шир бэлтгэх, анхан шатны тордолт хийх, мал, малын гаралтай түүхий эдийн агуулах, зоорь барих зэрэг олон зориулалтаар ашиглаж байна.

Холбоотой мэдээ