ӨМНӨГОВЬ: “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Боловсролын газар, ОБГ хамтран “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааны удирдамжийг баталлаа.
Тодруулбал, “Аюулгүй амьдрах ухаан”
хөтөлбөрийн хүрээнд СӨБ болон ЕБС-ийн суралцагчдад тохиолдож болзошгүй гамшиг,
учирч болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, түүнд бэлэн байх,
бусдад туслах ухамсар, чадвар олгох, эзэмшүүлэх, аюулгүй амьдрах дадалд
суралцуулахад чиглэсэн зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллах юм.
Өмнөговь аймгийн БГ-ын дарга Д.Баасанхүү:
Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд олон нийтийг гэнэтийн гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээлэл олгох юм. Ялангуяа Өмнөговь аймгийн хувьд хаврын улиралд хавсрага салхи шороо, гал түймэр ихтэй, зундаа гэнэтийн бороо үер усны аюул элбэг тохиолддог. Энэ аюул осолд бид ямар бэлтгэлтэй байх ёстой, урьдчилан сэргийлж бууруулах чиглэлд юу хийх талаар Өмнөговь аймгийн ОБГ-тай хамтран мэдлэг чадвар олгох сургалт, зөвлөмжийг хамтран зохион байгуулж ажиллана.