ӨМНӨГОВЬ: “Хариуцлагатай эмэгтэй төрийн албан хаагч” хэлэлцүүлэгт 160 гаруй эмэгтэй оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-08 20:09:27

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Жендэрийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Харилцан хүндэтгэе” үндэсний аян орон даяар хэрэгжиж байна.


Тус аяны нээлтийн үйл ажиллагааны хүрээнд Өмнөговь аймаг олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Хариуцлагатай эмэгтэй төрийн албан хаагч” хэлэлцүүлгийг ХГБХХГ-аас санаачлан гуравдугаар сарын 7-ны өдөр зохион байгууллаа.


Хэлэлцүүлэгт төрийн албан хаагч 160 гаруй эмэгтэй оролцож гэр бүл, хүүхдүүд болон өөртөө цаг гаргаж сурах, эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсрол, тэдний нийгэм, эрүүл мэндийн асуудлаар харилцан ярилцлаа.


Хариуцлагатай эмэгтэй төрийн албан хаагч анхдугаар чуулганд оролцож байгаа эмэгтэйчүүд гэр бүлээрээ хамт ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, жендэрийн тэгш оролцоог нэмэгдүүлэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг орон сууц болон бусад орон нутгийн дэмжлэгт хамруулж өгөх зэрэг саналыг чухалчлан ярилаа.

Холбоотой мэдээ