ХОВД: "Чадварлаг багш" хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-08 18:05:56

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын салбарыг дэмжих чиглэлээр олон ажил тусгажээ.


Тухайлбал, “Чадварлаг багш” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа ба 2025 оны төсвөөс хоёр тэрбум төгрөг хуваарилжээ.

“Чадварлаг багш” хөтөлбөрийг боловсруулах ажлын баг энэ сарын 7-нд хуралдлаа. 

Урьдчилсан байдлаар хөтөлбөрт багшийн хөгжил, хүүхдийн хөгжил, сургалтын орчныг сайжруулах гэсэн гурван зорилт бүхий 22 ажил тусгажээ.

Тус хөтөлбөрийн зорилт, зарим шалгуур үзүүлэлтийг сайжруулж, боловсролын салбар байгууллагын төлөөлөл, багш, ажилтнуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авахаар болсон гэж өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ