СЭЛЭНГЭ: Энэ сарын 12-ноос нийт нутгаар сэрүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-09 15:25:16

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОШТ-өөс ирүүлсэн мэдээгээр 10-11-нд цас орж, шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 

3 дугаар сарын 9-ний 20.00 цагаас 10-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Зарим сумын нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -10-15 градус хүйтэн, өдөртөө +1+6  градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр хүрнэ. Агаарын температур шөнөдөө -9-11 градус хүйтэн, өдөртөө +2+4  градус дулаан байна.

 

3 дугаар сарын 11-15-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд ихэнх сумын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

 

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 3-р сарын 11-нд салхи зарим сумдын нутгаар ширүүсч секундэд 9-14 метр хүрч цасан шуурга шуурна.

 

Агаарын температур Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав хөндийгөөр шөнөдөө -17-22 градус, өдөртөө 0-5 градус, бусад сумдын нутгаар шөнөдөө -9-14 градус,  өдөртөө +3 градус  дулаанаас -2 градус хүйтэн байна.

 

Энэ сарын 12-ноос нийт нутгаар сэрүүснэ.

 

Холбоотой мэдээ