ӨНӨӨДӨР: Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-10 06:38:35

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм: 


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ.


9:00 цагт: Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн Шангрила зочид буудлын BALLROOM танхимд болно.

10:00 цагт: Монгол Улс, БНСУ хооронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

10:00 цагт: Зам тээврийн салбарын 300 эмэгтэйн анхдугаар чуулга уулзалт зам, тээврийн яамны Б байрны "Их нүүдэл" танхимд болно. 

11:00 цагт: Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан ОБЕГ-аас мэдээлэл хийнэ.

11:40 цагт: Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д 2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийнэ. /99790206, 80190070/


Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл Г.Занабазарын музейд үргэлжилж байна.

"Гэгээ/Glow" уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал "Норпей Арт" галерейд үргэлжилнэ. 

4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян үргэлжилж байна.

Хилийн чанадад:

Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг Прага хотноо Чехийн Үндэсний музейн “Historical building” танхимд нээнэ.

Холбоотой мэдээ