ДОРНОД: Сар шинийн өдрүүдэд 13 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-03-09 22:08:42

Чойбалсан, 2025 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд Дорнод аймгийн БОЭТ-ийн Төрөх тасагт 13 эх амаржиж, гурван хүү, арван охин мэндэлжээ.


Харин битүүнээс шинийн дөрөвний хооронд Яаралтай түргэн тусламжийн тасагт 142 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс төрөх дуудлага хоёр, томуу, томуу төст өвчний 15, бусад төрлийн 125 дуудлага бүртгэгдсэн байна. Аймгийн хэмжээнд өрх сумын ЭМТ-өөр 1280 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас 854 нь насанд хүрсэн иргэн, 426 нь 0-5 насны хүүхдүүд байсан гэв.


Түүнчлэн аймгийн Цагдаагийн газарт 46 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 14, зөрчлийн шинжтэй 32 дуудлага байжээ. 

Холбоотой мэдээ