Үнэт металл, чулууны арилжаа эрхлэгчдийн цэвэр ашиг 2024 онд 12.5 тэрбум төгрөгт хүрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч /ҮМҮЧЭТХЭАЭ/-ийн тусгай зөвшөөрөлтэй 55 хуулийн этгээд, 473 иргэн байна гэж Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Нэр бүхий 55 хуулийн этгээд 88 хувьцаа эзэмшигчдийн 10.2 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй аж. Харин иргэдээс ҮМҮЧЭТХЭАЭ 136, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 118, Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч 219 гэж дотор нь задалсан байна.
Үнэт металл,
үнэт чулууны арилжаа эрхлэгч нь Сэлэнгэ 22, Төв 14, Баянхонгор 12, Дархан-Уул 8
гээд цаашаа 11 аймагт харьяалагджээ. Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн
эдлэлийн арилжаа эрхлэгч нь Баянхонгор 1, Дархан-Уул 5, Ховд 2 гээд
хязгаарлагдаж байх жишээтэй. Тэгвэл ҮМҮЧЭТХЭАЭ нь Баян-Өлгий 4, Баянхонгор 10,
Говь-Алтай 3, Дархан -Уул 12, Орхон 6, Өмнөговь 4, Сэлэнгэ 2, Увс 2, Ховд 1,
Хэнтий 1 хэмээн нэрлэгдсэн байх юм. Тусгай зөвшөөрөлтэй энэ төрлийн арилжаа
эрхлэгчдийн 127 нь орон нутгийн харьяалалтай байна. Харин 346 нь Улаанбаатар
хотод төвлөрчээ.
Улаанбаатар хотод энэ салбарын төрөл, хэлбэрийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхлэгч иргэдээс гадна Хан-Уул дүүрэгт 13, Баянзүрх дүүрэгт 3, Сүхбаатар дүүрэгт 13, Сонгинохайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 6, Чингэлтэй дүүрэгт 17 хуулийн этгээд бүртгүүлжээ.
Нийслэлийн хүн
ам олноороо төвлөрсөн төвийн дүүргүүдэд энэ салбарын хуулийн этгээд олноороо
байршиж байхад орон нутагт ганхан бүртгүүлсэн байх жишээтэй.
СЗХ хороонд
бүртгүүлэх, заасан хугацаанд тайлан гаргах үүрэг бүхий салбаруудын байршлыг
эрхэмлэсэн байдаг. Энэ нь тухайн салбарын хүртээмжийг илэрхийлдэг өөрийн онцлог
гэнэ.
Ер нь улсын
хэмжээнд 2024 онд 1.6 тонн үнэт металлыг 323.3 тэрбум төгрөгөөр худалдан авч
1.4 нь тонн үнэт металлыг 324.7 тэрбум тэрбум төгрөгөөр худалдан борлуулсан
байна. Энэ нь 2023 оныхтой харьцуулахад худалдан авсан үнэт металлын дүн 25.6
хувь, худалдсан үнэт металлын дүн 29.6 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Тус салбар
нийт 68.8 тэрбум төгрөгийн эргэлтийн, эргэлтийн бус 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй
байна. Түүний 50.1 тэрбум төгрөг нь өр төлбөр, 31.9 тэрбум төгрөг нь эздийн өмч
ажээ.
Харин энэ салбар 2024 онд 73.7 тэрбум төгрөгийн орлоготой, 61.2 тэрбум төгрөгийн зарлагатай 12.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан гэж СЗХ-ны нэгтгэсэн тайланд дурдсан байна.