Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 67 мандатад нөхөн сонгууль явуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-13 09:14:19

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-нд болно.  

 

Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.

 

Энэ сарын 10-ны өдрийн байдлаар 2 аймгийн ИТХ-ын тус бүр 1, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын ИТХ-ын шийдвэр гараад байна.  

 

 

Холбоотой мэдээ