НҮБ-ын хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаанд Монгол Улсын тайланг хэлэлцүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-13 10:21:18

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүний эрхийн хорооны 143 дугаар хуралдаан Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 10-12-нд боллоо.


Жил бүр Хүний эрхийн зөвлөлийн хуралтай уялдуулан зохион байгуулдаг тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй ажлын хэсэг оролцож, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Засгийн газрын ээлжит долоодугаар илтгэл, тайланг хэлэлцүүлэв.


Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны ээлжит хурлаар хүний эрхийн үндэсний байгууллагууд Холбооны дотоод зохион байгуулалт, засаглалын асуудлыг хэлэлцэхээс гадна сонгон авсан хүний эрхийн асуудлаар мэдлэг, туршлагаа солилцдог уламжлалтай гэж ХЗДХЯ-наас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ