Малын гаралтай түүхий эдийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Отгонбаяр тэргүүтэй удирдлагууд “Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо” болон “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Хөдөө аж ахуйн биржийн мэргэжилтнүүд малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулав.
Мөн Биржийн мэргэжилтнүүд малын гаралтай түүхий эдийн борлуулалт, боловсруулах үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Хөдөө аж ахуйн бирж, хоршоологчид хоорондын нягт уялдаа холбоо чухал үүрэг гүйцэтгэх юм. Түүхий эд нийлүүлэх тогтолцооны гол шат дамжлага болох хөдөө орон нутаг дахь стандартын шаардлага хангасан агуулахыг хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчидтэй санал солилцсон аж.
Мэргэжлийн холбоодоос “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд түүхий эд бэлтгэлийн сургалтыг зохион байгуулахад холбоодын төлөөллийг оролцуулах саналаа илэрхийлсэн юм.