Мал, малын гаралтай түүхий эдийн зах зээлийн дундаж үнэ ханш
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Атны үнэ 2025 оны 2 дугаар сард 1.5 сая төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 166.6 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Мөн соёолон үрээний үнэ 87.9 мянга, хязаалан гунан үхрийн үнэ 264.4 мянга, эр хонины үнэ 61.0 мянга, эр ямааны үнэ 33.5 мянган төгрөгөөр тус бүр нэмэгдсэн аж.
Говьсүмбэр аймагт эр үхрийн үнэ хамгийн их 2.4 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага
буюу 970.0 мянган төгрөг гэжээ.
Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2025 оны 2 дугаар сард 5.2 мянган төгрөг болжээ, Энэ нь 2024
оныхоос 2.7 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт
юм.
Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ Дундговь аймагт хамгийн өндөр буюу 120.0 мянга, Булган аймагт хамгийн бага буюу 100 мянган төгрөгийн үнэтэй байна.