ХОВД: Үйлдвэрлэл технологийн парк, агро парк төслийн дэд бүтцийн ажил 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-03-15 13:29:06

Жаргалант, 2025 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа "Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорац ОНӨААТҮГ-ын төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр үйлдвэрлэл технологийн парк, агро парк төслийн талаар мэдээлэл солилцов.

Тус аймаг ирэх жилүүдэд бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх  олон зорилт дэвшүүлсэн.

Мөн орон нутагт үйлдвэрлэл байгуулах, ажлын байр нэмэгдүүлэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 170 га газарт дээрх төслийн дэд бүтцийн ажил хийж байна.

Нийт 43.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай энэ ажлыг 2023-2024 онд эхэлсэн ба энэ онд 18.0 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Дээрх ажлын гүйцэтгэл одоогоор 50 гаруй хувьтай явж байна.

Аймгийн Засаг даргын хувьд өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл, үр дүнг нягталж, дахин танилцуулах чиглэлийг холбогдох байгууллагын мэргэжилтнүүдэд өглөө.

Мөн энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө дахин боловсруулж, батлуулан ажиллахыг зөвлөсөн гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.




Холбоотой мэдээ