СЭЛЭНГЭ: Хүүхдүүд монгол гэр барих аргад суралцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын
Засгийн газрын тогтоол "Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын
дурсгалт зүйл, уран зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд залуучуудад үндэсний
бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго
дор зохион байгуулж буй "Музейн нээлттэй өдрүүд" үйл
ажиллагааны хүрээнд монгол гэр танин мэдэхүйн сургалтыг зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгаас зохион
байгуулсан энэхүү сургалтад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн бага бүлгийн
2а, 2б ангийн 60 гаруй сурагч идэвхтэй оролцжээ.
Хүүхдүүд сургалтаар монгол гэрийн тухай бүрэн ойлголттой болж, гэр хэрхэн барих аргад суралцсан байна.