СЭЛЭНГЭ: Ардын уламжлалт тоглоом наадгайг сурталчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-16 16:32:34

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Ардын уламжлалт тоглоом наадгайг өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилгоор иргэдийн дунд тэмцээн зохион байгуулсан байна.

 

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум энэхүү ажлаа онгол наадгай” тэмцээнээр эхэлжээ.

 

Тэмцээнийг шагай шүүрэх, шагай няслах, морь уралдуулах гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан байна.

 

Ингээд тэмцээний шагай няслах төрөлд эрэгтэйчүүдээс Тийрэг 3-р багийн иргэн Г.Батбуян, эмэгтэйчүүдээс 2-р цэцэрлэгийн ажилтан Б.Үржинбадам, шагай шүүрэх төрөлд эрэгтэйчүүдээс 1-р цэцэрлэгийн ажилтан Б.Батцолмон, эмэгтэйчүүдээс мөн цэцэрлэгийн ажилтан С.Энэбиш нар шалгарсан байна.

 

Мөн морь уралдуулахад Тийрэг 3-р багийн иргэн М.Болдбаатар, 2-р цэцэрлэгийн ажилтан Л.Цолмон нар түрүүлсэн байна.

 

Тэмцээнийг ургацын улсын аварга Д.Батнасан захиралтай "Шүрэн тариа" ХХК ивээн тэтгэсэн байна.

Холбоотой мэдээ